Орон нутгийн замд суудлын автомашин жалга руу орж, хоёр хүн гэмтжээ
Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн “Ээвийн гүүр” гэдэг газар суудлын автомашин авто замын хажуугийн жалга руу орж, 2 хүн гэмтсэн тухай дуудлага мэдээлэл энэ сарын 14-ний өдрийн 22:44 цагт ОБГ-т иржээ.
Дуудлагын дагуу тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчийн ахалсан Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг тус газарт очиход Ховд аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 4 зорчигчтой зорчиж явсан иргэн Г-ын “Ланд крузер прадо-150” загварын суудлын автомашин автозамын хажуугийн жалга руу орж иргэн С /72 настай, эрэгтэй/, Ц /69 настай, эмэгтэй/ нар гэмтжээ.
Иргэдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.