326 дугаар цэргийн ангийн захирагч Т.Отгонбаяр: Миний удирдаж байгаа хамт олон үнэн зөв, шударга ажиллаж байгаа
"Миний удирдаж байгаа байгууллагад ийм асуудал гарсан учраас би хариуцлага хүлээхэд бэлэн байна" гэж Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн захирагч Т.Отгонбаяр хэлэв.
Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид нэг байлдагч амиа алдсан хэрэг гараад байна. Үхлийн шалтгаан нь тодорхойгүй, учир битүүлгээр амиа алдсан 21 настай байлдагч Д нь цэргийн албанд татагдаад сар ч болоогүй байжээ. ЗХЖШ болон тус ангийн захирагчид талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзсан. Энэ үеэр Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн захирагч Т.Отгонбаяр дараах мэдээллийг өгөв.
Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангийн захирагч Т.Отгонбаяр:
-Миний сэтгэл, зүрх ч гэсэн эмзэглэж байна. Бидний дунд ийм зүйл болсонд зүрх минь одоо ч гэсэн дэлсэж байна. Би хамт олондоо итгэдэг. Миний удирдаж байгаа хамт олон үнэн зөв, шударга ажиллаж байгаа гэдэгт бүрэн итгэлтэй байна. Миний удирдаж байгаа байгууллагад ийм асуудал гарсан учраас би хариуцлага хүлээхэд бэлэн байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.