СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлаж Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан энэ сарын гуравны өдөр болж, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцсэн. НЗД-ын баримталж буй бодлогын хүрээнд төсөвт чиг үүргийн шинжилгээ хийж, төсвийн урсгал зардлыг хэмнэх боломжтой. Улмаар 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг олгох, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой зайлшгүй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон зураг төслийн ажлууд, ирэх жил хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, газар чөлөөлөлтийн ажил хийхэд хэмнэсэн төсвийг зарцуулахаар төлөвлөсөн юм.

Төсвийн тодотголыг хоёр шаттай хэлэлцэх бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлгийг 17-ны өдөр хийнэ.

Үдээс өмнөх хуралдааны мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.