БЕГ: Шуурах эрсдэлтэй тул II улирлын хичээл эхлэх хугацаанд зохицуулалт хийж болно
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим аймаг, сумдын нутгаар цас их орж, 2023 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд цасан шуурга шуурах эрсдэлтэй байгаа юм.
Тиймээс аймаг, нийслэлийн Засаг дарга нар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад санал гаргаж, 2023-2024 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын эхлэх хугацаанд уян хатан зохицуулалт хийх боломжтой талаар БЕГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.