СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Пүрэвдорж: Нууц амрагийг Эрүүгийн хуулиар шийтгэ VS Б.Энхбаяр: Хайр сэтгэл хуульчлагддаггүй

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэж, холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Тус хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Сайхан амьдраад явж байсан гэр бүлийг гаднаас ирж бусниулж байгаа нууц амрагийг Эрүүгийн хуулиар шийтгэдэг баймаар байна. Гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энэ хуульд огт байхгүй байна" гэсэн бол ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. Гуравдагч хүнийг харж болохгүй гэж хууль бичиж болохгүй" гэх хариултыг өгөв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Гэр бүлийн тухай хуулийн 3.3-р заалтад гэр бүл нь эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж заасан байгаа. Гэр бүлийн тууштай байдлыг хангана гээд заасан. Энэ нь гэр бүлээс гадуурх харилцаа нь хуулиар хориглосон гэдгийг харуулж байгаа юм. Нууц амраг, араар тавилтаас болж жилд 6000 хос салж 10000 хүүхэд хагас өнчин болж байна. Араар тавилтын гэмт хэргийн улмаас хүүхэд маш их хохирч байна. Эхнэр, нөхөр хоёрын нэг нь араар тавиад аль буруутай нь хохирол төлж байгаа зарчим энэ хуульд орсон байна.

Гэтэл тогтвортой байсан гэр бүлийг салгасан хүнд хариуцлага тооцох механизм энэ хуульд огт байхгүй байна. Энэ хуулийг зөрчсөн хүнд зөрчлийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Энэ асуудлыг хэрхэн, яаж шийдвэрлэх юм бэ? 

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго:

-Гэрлэгчдийн хэн нэг нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, үүнээс үүдэн эрх, нэр төр, алдар хүндэд хохирол учирсан тохиолдолд хохирогч тал нь гэм хорын хохирол нөхөн төлүүлэх нэхэмжлэл үүсгэх эрхтэй болно. Хэлэлцэж буй төслөөр дээрх төрлийн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээж өгсөн, харин нэхэмжлэлийг Иргэний хуулиар шийдвэрлэхээр тусгаж өгсөн. 

Ажлын хэсгийн гишүүн, судлаач, доктор Н.Амарсанаа:

-Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гуравдагч этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой үгүй юу гэдэг дээр хариулт өгье. Гэр бүлээс гадуурх харилцаанд олон улсад Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж байсан тохиолдлууд байдаг. Гэхдээ эрүүгийн хариуцлага гэдэг нь гэмт хэргийн тодорхой үйлдэл нь хариуцлага хүлээлгэх зайлшгүй хэлбэртэй байх ёстой. Гэхдээ энэ нь хувь хүний суурь эрхэд халдаж байна гэдэг шүүмжлэлийг дагуулдаг. Хамгийн сүүлд гэхэд БНСУ-д 2015 онд Үндсэн хуулийн шүүхээр хүний эрхэнд халдаж байна гэж үзээд тус хуулийг хүчингүй болгосон байдаг. 

Өнөөгийн манай

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:

-Хайр сэтгэл хуульчлагддаггүй. Бид санаачилсан хуульдаа цэвэр ёс суртахууны асуудлыг тусгаж өгсөн. Хуульчилж огт болдоггүй харилцаа гэж байна. гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 сарын өмнө
66.181.179.181

Энэ хүүрнүүд үнэн хийх юмгүй аргаа барж алаа маажиж байна даа худлаа хулгай луйвараа дарах гэж аргалах гэж элий балай юм ярьцгаах юм аа тэгж ярих юм бол өөрсдөө бараг бүгд нуатай байх шүү бүр туслах энэ тэртэйгээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.