ЦЕГ: Мөнгөн ус ашиглаж, хууль бусаар алт олборлож байсан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлож байсан М, Б нарын 16 бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.

Экологийн цагдаагийн албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал алт олборлож байсан этгээдүүдийг баривчилсан. Тус этгээдүүдийг Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

Мөн тус этгээдүүдийн хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Дээрх хэргийг Прокурорын байгууллагаас шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

398356743 1334270663869556 6440737885452178264 n

385559727 1033801131073674 6060797358497877133 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.