Д.Мөнх-Эрдэнийг “Ганц худаг”-ийн хорих анги руу шилжүүлжээ
ШШГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж буй Д.Мөнх-Эрдэнийг 441 дүгээр хорих анги буюу “Ганц худаг”-ийн хорих руу шилжүүлжээ.
Д.Мөнх-Эрдэнийг ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны төвийн албан хаагчид /SWAT/ зодож, дарамталсан талаар манай сайт өмнө нь мэдээлж байв.
Д.Мөнх-Эрдэнийн эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор тэрээр Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Мөн түүний ар гэрийнхэн, АН-ын Хүний эрхийн хорооныхон эрхийг нь хамгаалах асуудлаар ШШГЕГ-т хандаснаар Д.Мөнх-Эрдэнийг “Ганц худаг”-ийн хорих руу шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.