СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-11-07

Н.Мөнхбатад 4 жил, Ч.Отгочулуунд 2 жилийн хорих ял оноолоо

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Тэднийг Худалдаа хөгжлийн банкинд давуу байдал олгож, зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр үл хөдлөх худалдан авсан хэрэгт буруутгаж, шүүх гэм буруутайд тооцжээ.

Шүүхээс зах зээлийн ханшийн зөрүү болох 4.9 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас гаргуулж Хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Н.Мөнхбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж "Мон Лаа" ХХК-д 3 сая ам.долларын зээл олгосон гэх хэрэгт мөн гэм буруутай гэж үзжээ.  

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад дөрвөн жилийн хорих ял, Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Ч.Отгочулуунд хоёр жилийн хорих ял оноосон байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
5 сарын өмнө
103.140.11.91

Зөндөө мөнгө шаацан юм чинь төрийн хамгаалалтанд хэд хоног амараад авч дээ энэ 2 залуу гарч ирээд насаараа гудрах мөнгөтэй АЙН сда юм аа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.