Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Нүүрсний хулгай”-н хэрэгт ард түмнээс тусламж хүсэв
УИХ-аас “Нүүрсний хулгай”-г илрүүлэх хүрээнд Түр хороо байгуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. “Нүүрсний хулгай” гэх хэргийн асуудлыг хянан шалгах, олон нийтэд ил болгох хүрээнд сонсгол зохион байгуулахаар төлөвлөөд бараг жилийн хугацаа өнгөрсөн ч зохион байгуулж чадсангүй.
Сонсгол зохион байгуулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахалж буй юм. Тэрбээр “Нүүрсний хулгай”-г илрүүлэх хүрээнд олон нийтээс тусламж хүссэн байна.
Хууль зүйн сайд Б.Энхбаяр “Иргэн Та “Нүүрсний хулгай”-н талаар өөрийн мэдэх мэдээ, мэдээлэл, баримт сэлтийг sonsgol.mn хаягаар ирүүлж УИХ-ын хянан шалгах Түр хороотой хамтарч ажиллахыг хүсье. Таны ирүүлсэн мэдээллийг бид хянан шалгаж, үндэслэлтэй тохиолдолд нотлох баримтаар бэхжүүлж Түр хорооны сонсголд оруулах боломжтой. sonsgol.mn нь дэд бүтцийн хувьд “төөрдөг байшин” хэлбэрээр хийгдсэн, халдлагаас бүрэн хамгаалагдсан бөгөөд мэдээлэгчийн эх сурвалжийг заавал шаардахгүй” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.