Худал мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулав

Олон нийтийн сүлжээнд "Дөрвөн настай хүүхдийг Монгол банхар нохой аварчээ" гэх мэдээлэл гараад байсан.

“Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд цасан шуурга шуурч, 4 настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж аварчээ. Нэг хоногийн турш банхар нохой хүүг бөөцийлөн хамгаалж байхад нь Онцгой байдлын багийнхан олжээ” гэж олон нийтийн сүлжээнд түгээд байгаа мэдээлэл нь худал болохыг ОБЕГ-аас анхааруулав.

Энэхүү мэдээлэл нь 2018 оны 4 дүгээр сарын 30-нд БНХАУ-д болсон мэдээлэл бөгөөд тухайн үед цасан шуурганд төөрсөн хүүхдийн амийг монгол үүлдрийн нохой аварсан хэмээн бичиж байжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.