?LIVE: АН: НӨАТ-ын 10 хувийн татварыг 5 болгон бууруулах хэрэгтэй
Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагаараа НӨАТ буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын дэд дарга Ц.Жадамбаа:
Сангийн сайд Б.Жавхлангийн хэлсэн “НӨАТ-ын 2 хувийн буцаалтыг 5 хувь болгоход нэмэлтээр 500 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэргүй зардал гарж ирнэ” гэсэн нь үнэн. Бизнес эрхлэгч байгууллага тухайн зарж буй бүтээгдэхүүн дээр НӨАТ-ын 10 хувийг нэмээд зардаг. Энэ дүн иргэдийн халааснаас гарч байгаа. Иргэд буцаагаад хоёр хувийг л авдаг. Сарын 2,2 саяын зарлагатай өрх улиралд 16-50 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Өндөр зарлагатай айлууд өндөр буцаан олголтоо авна. Нийт өрхийн 97 хувь бага буцаан олголт авдаг. НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлээд ч бодитой үр дүнд хүрэхгүй.
Харин НӨАТ-ын 10 хувийг 5 болгож бууруулах хэрэгтэй. Хий хоосон сонгуульд зориулсан улс төр хийх хэрэггүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.