Автобусны картыг өдөрт нэг л удаа ашиглаад дахин төлбөр төлөхгүй дамжин суух зохицуулалтыг хийнэ
Хотын дарга Х.Нямбаатар түгжрэлийг бууруулах анхдагч хуулийн талаар мэдээлэл өгөх үеэрээ автобусны картыг өдөрт нэг л удаа ашиглаад дахин төлбөр төлөхгүй байх зохицуулалтыг судалж байгаа гэж мэдээлэв.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Нийтийн тээврийн салбарын төлбөрийн системд өөрчлөлт гаргана гэж төлөвлөж байна. Одоо үйлчилж байгаа UB smart карт 30 минутын дотор дамжин суусан бол үнэгүй үйлчилдэг. Гучаас дээш минутад дахин төлбөр авдаг. Энэ нь оновчгүй, иргэдийн нийтийн тээврээр үйлчлүүлэх сэдлийг төрүүлэхгүй байна. Тиймээс хамгийн эцсийн буудал буюу дэнж дээрээс анх карт уншуулж төлбөрөө төлөөд бүтэн өдөржингөө нийтийн тээвэрт дамжиж суухад дахин төлбөр төлдөггүй байдлаар зохицуулалтыг хийе гэж байгаа. Үнийн хувьд хэд байлгах судалгааг судлаачид хийж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.