ТАНИЛЦ: Ирэх жилээс төсвийн албан хаагчид дараах хөнгөлөлтүүдийг эдэлнэ

Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан төрийн албан хаагчдад чиглэсэн арга хэмжээнүүдийг танилцуулж байна.

Үүнд: 

Цалингийн нэмэгдэл:

-Төрийн бүх албан хаагчдын цалин 10%,

-Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг цалин 20%-иар нэмнэ. Нийт 217.7 мянган хүн хамрагдах тооцоолол гарсан. 

Орон нутгийн нэмэгдэл: 

-Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчсар бүр үндсэн цалингийн 40%,

-Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагч үндсэн цалингийн 20%-ийн нэмэгдэл авна. 

Орон нутагт ажиллахад үзүүлэх дэмжлэг:

-Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг "Зээлийн батлан даалтын сан"-аас баталгаа гаргаж олгоно. 

-Орон нутаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагч 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна. 

-Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал нэг жил ажилласан хугацааг 1,3 жилээр, сум, тосгонд 1,6 жил ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.

-2023 оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. /Нэг жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш 2%, гэх мэт/ Энэ нэмэгдэл хэвээр мөрдөгдөнө. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.