СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-31

Л.Аззаяа “Ард түмнээ хайрлая" намаа “Ард түмний хүч нам” болгон өөрчлөх хүсэлтээ дахин ирүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Улсын дээд шүүхэд "Ард түмнээ хайрлая" намын нэрийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл ирүүлжээ.

Ард түмнээ хайрлая нам (АТХН)-ын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд өчигдөр /2023.10.30/ уг хүсэлтээ хүргүүлсэн аж. Уг өргөдөл нь “Ард түмнээ хайрлая нам”-ын нэрийг “Ард түмний хүч нам” болгож өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх агуулгатай байна хэмээн УДШ-ээс мэдээлэв. 

Энэхүү хүсэлтйг тус намаас удаа дараа тавьж байгаа. Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар /2023.06.06/ Ард түмнээ хайрлая намаас Улсын дээд шүүхэд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “нам нэр өөрчилсөнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай өргөдлийг хэлэлцээд буцаахаар шийдвэрлэж байсан. Учир нь өргөдөл гаргагч нь Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн байжээ. 

Тус намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2015 онд үүсгэн байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Улмаар 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд үүсгэн байгуулсан намынхаа нэрээр өрсөлдсөн ч амжилт ололгүй, ялагдсан. Эцэст нь тус намыг үүсгэн байгуулагч Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээснээр Ард түмнээ хайрлая намын дарга нь түүний эхнэр Л.Аззаяа болсон. Харин Л.Аззаяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард намынхаа нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчлөх хүсэлтийг гаргасан ч хуулийн хугацаа дууссан тул боломжгүй болж байжээ. 

Энэ удаад тэд дахин ийнхүү хандсан нь ирэх 2024 оны сонгуульд нэр дэвшихтэй холбоотой аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.