Улсын арслан М.Бадарчаас бай шагналаа буцаан авахаар цагдаад хандсан уу

Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн М.Бадарч допингийн шинжилгээнд бүдэрсэн. Гэвч тэрээр Олон улсын арбитрт хандаад буй. 

Тэгвэл түүнд

Хуульчдын төлөөлөл ч энэ нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж буй юм. Тухайлбал, Хууль зүйн ухааны доктор, өмгөөлөгч Л.Батжав “М.Бадарч наадамд түрүүлж бусдаас байр, машин шагналд авахын тулд л допинг хэрэглэсэн. Барилдах эрхийг хасах нь спортын асуудал ч, бай шагнал эд хөрөнгийг хуурч авсан нь эрүүгийн гэмт хэрэг” хэмээн тайлбарласан байдаг.

Тэгвэл энэ асуудлын хүрээнд Улсын арслан М.Бадарчтай холбогдож тодруулахад “Би сонсоогүй юм байна. Хуулийн байгууллага намайг дуудсан зүйл байхгүй” гэлээ.

Улсын арслан М.Бадарчид Архангай аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ, Хангай клуб, Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяр, Бөхбилэгт дэвжээ болон Архангай нутгийн гаралтай аж ахуй нэгж, компаниуд хамтран Ланд-300 авто машин,  “Нутгийн буян” групп таван өрөө байр бэлэглэсэн бол Архангай аймгийн Цэнхэр сумын нутгийн удирдлагууд түүнд хүндэтгэл үзүүлж, зургаан ханатай бүрэн тавилгатай гэр, суурь хонь, азарга адуу бэлэглэсэн билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.