П.Пүрэвдорж: Б.Ганхуягийг хордуулж өөрсдийн булхайгаа нуун дарагдуулах гэж байна

Нүүрсний гэх хэрэгт холбогдон 11 дэх сардаа цагдан хоригдож байгаа Б.Ганхуягийн ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлд хандаж, дараах мэдээллийг өгөв. 

Хүргэн ах П.Пүрэвдорж:

-Манай гэр бүлийг нэг жил гаруй хугацаанд эрүүдэн шүүлээ. Монгол Улсад хүний эрх гэж байхгүй болжээ. Бид эд эс, биеэс гарсан хөлс, шингэн бүрээ шалгууллаа. Жилийн хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаа хууль дүрмийн дагуу нэг ч явагдаагүй. Хүний эрхийг ноцтой зөрчсөн. 1937 оноос дор байдлаар хүнийг хэлмэгдүүлэн эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлдэг юм байна. 

Өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр Д.Ганхуяг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр ноцтой мэдэгдэл хийсний дараа бие нь огцом муудсан. .

F9q4FVva4AA oqq

Есдүгээр сараас өнөөдрийг хүртэл хордлогын байдалтай байгаа. . Д.Ганхуяг ямар ч суурь өвчингүй байсан. Эрүүл мэндийн ямар ч асуудалгүй байсан. Одоо нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болсон.

Б.Ганхуяг бол маш том гэрч. Гэтэл эрх мэдэлтнүүд энэ гэрчийг устгах үйл ажиллагаа явуулж байна гэж бидний гэр бүлийн зүгээс үзэж байна. . Бид энэ хүртэл хүлээж тэссэн. Бид энэ хүний амь насыг эрсдүүлж хэргийг хаах гэж байна гэдэг айдас байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.