? Д.Тогтохсүрэн: Хүүхдийн мөнгөний 50 хувийг үдийн хоол болгоно гэдэг асуудалд маш болгоомжтой хандах ёстой

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Энэ долоо хоногт төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Төсөв дагасан 21 хууль, найман тогтоолын анхны хэлэлцүүлгийг пүрэв, баасан гарагт хийх чиглэлтэй байна.

НӨАТ-ыг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад энэ асуудлаар санал боловсруулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Нэгдүгээрт, хуулийн төслийг байнгын хороо санаачилна. Эсвэл, Засгийн газар чиглэл өгч хуулийн төсөл өргөн барих ёстой. Ойрын үед шийдвэр гараад явах байх гэж бодож байна.

Хотын дарга түгжрэл, хот төлөвлөлттэй холбоотой хууль санаачилсан. Хэдий нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн энэ асуудлыг олон талаас нь сайн ярилцах ёстой. 

Цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн хоолны асуудал дээр тодорхой санал БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсруулж байгаа. байна.

Хүүхдийн мөнгө гэдэг нь маш эмзэг гэдгийг бид 9 хувийг олгох олгохгүй гэдэг дээр асуудал үүссэнээс харж мэдэрсэн. Хүүхдийн мөнгөний 50 хувийг үдийн хоол болгоно гэх асуудал яригдсан байна лээ. гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.