Бүлэглэн хүч хэрэглэхийг завджээ

"Тосонцэнгэл-УБ, УБ-Тосонцэнгэл" нээлттэй групп дээр "Энэ хоёр новшоос болгоомжил. Эмэгтэй хүүхэд бүлэглэн хүчиндэхийг завдсан. Эсэргүүцэл үзүүлэхэд нь нүүр нүд, толгой түрийгүй зодож, тусламж гуйж орилохоор нь нэг нь амыг нь дарж хүч хэрэглэсэн" гэсэн постыг нэр усгүй хаягнаас тавьсан байна. 

Энэ постны талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Завхан аймгийн Тосонцэнгэлд ийм хэрэг гарсныг бүртгэсэн. Шалгаж байна" гэсэн хариултыг өглөө. 

Иймд та бүхэн бага насны эмэгтэй хүүхдээ хараа хяналтгүй явуулахаас аль болох зайлсхийж, сэжигтэй үйлдэл бүрийн зургийг авч баримтжуулах, шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг сэрэмжлүүлж байна. 

396312617 1071420340521917 6907338669020980821 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.