М.Зоригт: Намуудыг тараагаад, МАН, АН гэх нэрсийг ашиглахгүй байхаар зохицуулалт хийе
УИХ-ын гишүүн асан М.Зоригт ирэх 2024 оны сонгуулийн үр дүнгийн талаар жиргэжээ.
Тэрээр одоогийн эрх баригч хүчин бус өөр нам сонгуульд ялах хэрэгтэй байгаа талаар онцолжээ. Гэвч АН-даа итгэл төрөхгүй байгаагаа бичсэн байв.
М.Зоригт “Ирэх сонгуулиар өөр нам ялбал сайнсан, гэвч АН лав биш харагдах боллоо. Либерал намын үзэл саналыг ойлгоод байгаа, гэвч тэр залуус чадах эсэхэд эргэлзэж байна. Энэ намыг уул нь дэмжих л хэрэгтэй байгаа юм.
Харин ХҮН нам бол охин нам шиг өөрийгөө авч яваад байгаа харагддаг болж.
Намуудыг тараагаад шинээр байгуулж АН, АХолбоо, МАН, МАХН гэх нэрсийг 50 хүртэл жил ашиглахгүй байхаар, зохицуулалт хийвэл” хэмээн жиргэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.