“Жалам хар”, Г.Чинзориг нар өнөөдөр тулалдана
“Falcons Fighting Series”-ийн эхний улирлын шигшээ шатны тулаанууд өнөөдөр 19:00 цагаас UG аренад эхэлнэ.
Тэмцээний оргил тулаан “Жалам хар” буюу Ө.Баярмандах болон Г.Чинзориг нарын хооронд болох юм. Тэдний хувьд өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авна хэмээн мэдэгдээд буй. Г.Чинзориг тулаанчийн хувьд Ө.Баярмандахыг нэгдүгээр үед хүнд цохилтоор буулган авна хэмээн мэдэгдсэн.
Шигшээ шатны нийт есөн тулаан болох юм. Тулааны үеэр Thunderz, MC Collection, Агиймаа зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.