Д.Ганбат: Д.Мөнх-Эрдэнийн амь нас хохирвол 413-р хорих анги хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулж хэлье
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Мөнх-Эрдэнийг эргэхээр хорих ангид нь очиж уулзсан талаараа мэдээлэл өгөв.
Тэрбээр, Д.Мөнх-Эрдэнэ сахилгын шийтгэл авсан байгаа. Сахилгын шийтгэл авахаар магадлангаар оруулдаггүй. Тэгэхээр магадлангаар орж, хугацаанаас нь өмнө суллахгүйн тулд гүйцэтгэх ажиллагаа хийсэн гэж хардаж байна.
413 дугаар хорих ангид ял эдэлж буй хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал тухайн хорих ангийн хариуцлага болно гэдгийг анхааруулж хэлэх хэрэгтэй.
Д.Мөнх-Эрдэнэ "Би шоронгоос амьд гарахгүй юм шиг байна" гэж хэлсэн. Түүнд авлигын асуудал байхгүй. Авлига авсан, өгсөн хоёр хүн торгуулийн ялтай байгаа. Д.Мөнх-Эрдэнийн хувьд дамжуулсан. "Хүн нь байвал зүйл анги нь олдоно" гэдэг шиг хуучин коммунист дэглэмийн үеэр хандаж байна.
ХЭҮК-оос илт мэдэгдэхээр хохирол, шарх сорви үүсээгүй байсан гэжээ. ХЭҮК эрх баригчдын дохиогоор хөдөлдөг байгууллага. Төсөв цалинг нь эрх баригчид баталж өгч байгаа учир хараат байна л гэсэн үг гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.