Нэг гэр бүлийн долоон хүн байшинтайгаа шатаж нас баржээ
Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдож буурахгүй байна. Иймээс иргэдийн галын аюулгүй байдлаа сайтар хангахыг НОБГ-аас сэрэмжлүүлж байна.
Тухайлбал, өнгөрсөн шөнө буюу 2023 оны аравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг гэрт долоон хүн байшинтайгаа шатаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Мөн, уржигдар буюу энэ оны аравдугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо "Дэнжийн 1000" орчимд 30 настай эмэгтэй, 3-10 насны 4 хүүхдийн хамт, мөн тус хороонд оршин суух нэг гэр бүлийн 5 хүн угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.
Халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдож буурахгүй байгаа тул сэрэмжлүүлэг мэдээллийг өнөөдөр НОБГ-аас хийхээр болжээ.
Уг мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.