?LIVE: “УБДС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Бямба-Очир: Шүүх хурал болоогүй байхад мэдээлэл өгөхгүй
ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч Т.Бадамжунайгийн биеийн байдал тааруу, оролцох боломжгүй гэдэг үндэслэлээр хойшлуулсан.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг ирэх сарын 03-ны өдөр хүртэл хойшлогдсон. Энэ хэрэгт Т.Бадамжунайн хүргэн, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарыг яллагдагчаар татаад байна.
Энэ хэрэгт яллагдагчаар татагдаад буй “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очироос мэдээлэл авахыг хүссэн ч “Шүүх хурал болоогүй байхад мэдээлэл өгөхгүй” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.