Ц.Хуланд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Яруу найрагч Ц.Хулан болон Б.Отгонбаатар нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.Хуланд 9.6 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Мөн шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг тусгай албаны ажилтнуудаас 238 сая төгрөг авсан нь тогтоогдсон гэж үзэж, Ц.Хулангаас 159 сая төгрөг, Б.Отгонбаатараас 78 сая төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 10:00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.