СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-10-24

А.Сүхбат: Хөгжлийн банкны нэхэмжлэлтэй хэрэгт намайг хариуцагчаар татаагүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нараас их хэмжээний мөнгөн төлбөр гаргуулах шийдвэр гарсан.

Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцсэн юм.

Хариуцагч нараас 24.3 тэрбум төгрөг гаргуулж, Хөгжлийн банканд тушаах анхан шатны шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй хэмээн үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн асан А.Сүхбат нар  24.3 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд тушаахаар болсон юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан А.Сүхбатаас тодруулахад “Би энэ хэрэгт ямар нэгэн холбогдолгүй. Намайг хариуцагчаар татаагүй. Тэгэхээр ямар мэдээлэл өгөх юм бэ” хэмээн утсаа таслав.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
202.126.90.160

авсан өгөх буйзаа лалараа. Давраад байвал чамайг дарах хүч буй за... Мэдтүгэй....Аюутугай!

Батэрдэнэ
6 сарын өмнө
66.181.186.26

Хүн чанаргүй новш минь шүүхийн шийдвэр гаочраад байна хуцалгүй төл

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.