СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-10-24

Сурагчдад зориулсан "Мэргэжлээ крашлая" өдөрлөг болно

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Өнөөдөр /2023.10.24/ Дуурь бүжгийн Эрдмийн Театрт 13 цагаас "Мэргэжлээ крашлая" өдөрлөг болно.

Тус өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагч, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад мэргэжлээ сонгоход нь туслах, ирээдүйд үнэ цэнтэй болох ажил мэргэжил, чиглэлийг таниулах зорилготой юм.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:

Ирээдүйн мэргэжлээ сонгоход анхаарах асуудал, алхмуудтай танилцах

Боловсролын Ерөнхий Газрын болон аймгийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах

Тухайн орон нутгийн мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцах

“Оюу толгой” компаниас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдтэй танилцах

Оюутан болоход анхаарах зүйлс, мөн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн амжилттай хамрагдах боломжуудын талаар мэдээлэл авах боломжтой. 

Өдөрлөгийг Боловсролын ерөнхий газраас “Оюу толгой” ХХК-ийн сургалтын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.