СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-10-23

Фридрих - Эбертийн сангийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд МУИС-ийн “Хүндэт доктор” цол олголоо

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, Монгол - Германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс төрийн боловсрол олгох сургалт, судалгааг дэмжихэд оруулсан Фридрих-Эбертийн сан /ФЭС/-гийн хувь нэмрийг үнэлж,  тус сангийн ерөнхийлөгч Мартин Шүлцэд МУИС-ийн Хүндэт докторын зэрэг олголоо.

Фридрих-Эбертийн сан /ФЭС/ Монгол Улсад үйл ажиллагаа явуулсаны 30 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан ФЭС-гийн Ерөнхийлөгч Мартин Шүлц манай улсад айлчилж байгаа бөгөөд өнөөдөр ФЭС-гийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд МУИС-ийн хүндэт докторын зэрэг олгох ёслолын арга хэмжээ болсон юм.

МУИС-ийн УТСОУХНУС-ийн захирал, МУИС-ын эрдмийн зөвлөлийн дарга доктор профессор С.Мөнхбат ФЭС-гийн Ерөнхийлөгч Мартин Шүлцэд хүндэт докторын дипломыг нь гардуулан өгөв.

Анх 1925 онд байгуулагдсан тус сан нь Германы хамгийн ууган уламжлалт улс төрийн сан юм.  ФЭС Германы эзэнт улсын анхны ардчилсан ерөнхийлөгч Фридрих Эбертийн гэрээслэлийн дагуу байгуулагдаж түүний нэрээр нэрлэгдсэн байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 30 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд шударга ёс, эрх чөлөө, эв нэгдэл бүхий нийгмийг цогцлоохыг дэмжин үйл ажиллагаа явуулж иржээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.