СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-10-22

Хүнийг онц харгис хэрцгийгээр алж, тус үйлдлээ гар утсаар бичсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноов

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас урьд хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэн гэм буруутайд тооцогдож байсан иргэн Д-г онц харгис хэрцгийгээр нэг хүнийг алах, нэг хүнийг алахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүхээс иргэн Д-г бусадтай архи уух явцдаа гурилын модоор толгой руу нь олон удаа цохих, хутгаар нүүр болон хоолой, шилэн хүзүү зэргийг зүсэх, цавчих зэргээр хохирогч нарт олон тооны шарх, гэмтэл учруулан, тарчилган зовоож нэг хүнийг алах, нэг хүнийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 

Шүүхээс Д-д ял оногдуулахад түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, өөрийн сонгосон аргын харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн үр дагаврыг урьдчилан харж, хүсч санаатай гэмт хэрэг үйлдсэн, улмаар өөрийн үйлдлийг гар утсаар бичиж, тэрхүү бичлэгийг бусдыг айлган сүрдүүлэх, хүн алж чаддагаа нотлон харуулахын тулд илгээсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж байгаа болон хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгыг хангаж, шударга ёсны зарчимд нийцүүлэн Д-д бүх насаар нь хорих ял оногдуулав.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
6 сарын өмнө
188.33.241.61

Муу яргачинг хатуу дэглэмтэй харанхй гянданд гасаар нь хорь!!!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.