СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2023-10-21

“Татар” хамтлаг сонгодог оркестртой тоглолт хийнэ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монголын хип хоп урлагийн томоохон төлөөл Татар хамтлагийн уран бүтээлчид сонгодог оркестртой тоглолт хийх гэж байна. Тэдний энэ удаагийн тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 10-нд “UG arena” цогцолборт болно.

Татар хамтлаг нь 2003 онд байгуулагдаж тэр цаг үеэс хойш дэлхийн стандартад нийцсэн дуу хөгжмийн томоохон компаниудтай хамтран ажиллаж, Монголын орчин үеийн дуу хөгжим, тэр дундаа хип хоп хөгжмийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг билээ.

Энэ жил ТАТАР хамтлагийн 20 жилийн ой тохиож ойн баяраараа МУСТА болж 43.000 үзэгч сонсогч фэнүүдийнхээ хамтаар Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэсэн түүхэн тоглолтыг хийсэн.

Харин одоо тэд Монголын соёл урлагийн салбарт шинэ өнгө төрх, шинэ дэвшил хийхээр Монголд анх удаа симфони оркестртой хамтран “UG Arena”-д 11-р сарын 10-нд "ЧӨЛӨӨТ УРЛАГ ба СОНГОДОГ УРЛАГ"-ийг хослуулан дахин нэг түүх бүтээхээр зорьж байгаа гэнэ.

Тус тоглолтын хувьд улаан хивсний угталт,тав тухтай орчныг бүрдүүлсэн оройн зоог,тансаг үдшийг сонсогчиддоо зориулахаар ажиллаж байгаа юм байна.

Мэдээж ТАТАР хамтлагийн шүлэг яруу тансаг болохоор Сонгодог, амьд хөгжимтэй гайхалтай хослохын аргагүй байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 96000103
Тасалбарыг: https://shoppy.mn/products/tatarorchestra1110_hk

“TATAR & ORCHESTRA”-д дуулагдах дуунууд:
1. Нэргүй
2. Бороо
3. Ардын багш
4. Энэ хүү
5. Санадаг л санаа
6. Чамдаа өгсөн хайр
7. Нөлөөллөөс дээгүүрт
8. Хамтдаа
9. Эсрэг өдөр
10. Аав ээж би
11. Хип хоп хүн
12. Жаргалтай хос
13. Love song
14. Мессеж
15. Өөртөө
16. Нулимс дуссан хайр
17. Санахгүй юм байна
18. Цугтаа
19. Улаанбаатарын нулимс
20. Чамдаа зориулъя
21 Ганцаараа
22. Хорвоо
23. Rock baby
24. Чинийх
25. Боргио
26. Дуулах дуртай
27. Forever
28. Цаснаар
29. Сэргэн мандъя
30. Сүн сүн
31. Хайрыг хүндэл

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.