Хойд эцэгтээ зодуулж хүнд гэмтсэн Ц.Батзаяа хүү таалал төгсжээ
Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж хүнд гэмтсэн гурван настай Ц.Батзаяа хүү харамсалтайгаар таалал төгсжээ. Хүүгийн төрсөн аав, авга ах нь элэг нэгт Монголын ард түмэндээ хандаж, хандив цуглуулан БНТУ-д эмчлүүлж, гурван удаа хагалгаанд ороод байсан юм.
Хэргийг сануулахад, 2023 оны гуравдугаар сарын 06-07-нд 3 настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч Ц.Энхбилэг гэгч хүндээр зодож гэмтээсэн. Тухайн үед хүү зургаан настай ах болон хойд эцгийн хамт гэртээ үлдсэн, ээж нь эзгүй байсан гэдэг.
Ц.Энхбилэг гэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Мөн Тэрбээр уг хэрэгт холбогдохоосоо өмнө бусдыг залилсан үйлдэлдээ анхан шатны шүүхээс 9 жилийн хорих ял авсан бөгөөд шүүхийн шийдвэрийг давж заалджээ.
Талийгаач хүүгийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.