СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-10-19

Эрхүү хотын их сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахыг урив

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж удирдлагын багийн хамтаар ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчидтэй уулзах үеэрээ тус аймгийн хүүхдүүдийг тус сургуульд суралцуулах боломж нөхцөл, давуу тал, иргэд, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтад хамруулах болон бусад салбар чиглэлд хамтарч ажиллах саналуудыг гаргасан байна.

Түүний хариуд ОХУ-ын Эрхүү хотын Үндэсний судалгаа, техникийн их сургуулийн төлөөлөгчид дээрх санал хүсэлтийн хүрээнд хамтарч ажиллах боломжтой хэмээн хариулжээ.

Мөн тус сургуульд дулааны эрчим хүч, цахилгааны инженерээр суралцах хүсэлтэй Сэлэнгэ аймгийн сурагчид сургуулийн шалгуур нөхцөлийг хангасан тохиолдолд 100 хувь тэтгэлэгтэй хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой гэсэн байна. Тус сургууль нь академик хөтөлбөрүүд, оюутнуудад боловсролыг харьцангуй хямд үнээр олж авах боломж олгодог инженер мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа ОХУ-ын томоохон сургуулиудын нэг юм.

1961 оноос хойш геологич, уурхайчин, барилгачин, эрчим хүчний мэргэжилтэн, эдийн засагчид гээд 1500 гаруй монгол мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.