СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-10-17

МҮИС, Чингис хаан дээд сургууль сүүлийн байрт эрэмбэлэгджээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
6 сарын өмнө

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоосон байна. Энэ талаар БШУЯ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан: 

-Эрэмбэ тогтоож буй шалтгаан нь нэгдүгээрт, олон улсын чанарын шаардлага хангасан их дээд сургуулийн тоог нэмэгдүүлэхийг зорьж буй явдал юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургуультай болох алсын хараатай.

Хоёрдугаарт, сая батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар их дээд сургуулийн эрэмбэ чансааг тогтоохоор заасан. Хоёр жил тутам эрэмбийг тогтооно. Өнөөдрийн зарлаж буй эрэмбэ бол урьдчилсан үнэлгээ. Хавар үндсэн үнэлгээ зарлагдана. Намайг ажлаа анх авахад 100 орчим их дээд сургууль байсан. Түүнээс Тавиас дээш үнэлгээтэй 30 орчим сургууль байна. Цаашид их сургуулийн чанарыг сайжруулах шаардлагатай. Ямар хүүхэд элсэж орох гэдэг дээр ч анхаарч, ЭЕШ-аа авах хэрэгцээ шаардлага байна” гэлээ.

БШУЯ-ны сайдын өгсөн мэдээллээр, эрэмбээр Монгол Улсын их сургууль нэгдүгээрт жагссан бол Чингис хаан дээд сургууль, МҮИС хамгийн сүүлийн байрт орсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ккк
6 сарын өмнө
202.21.124.140

МҮИС онгоцны нисгэгч бэлддэг гэлүү. Жинхэнэ агаарын сургууль юм бишүү

энн
6 сарын өмнө
66.181.189.233

МҮИС-даахгүй нохой булуу цуглуулах

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.