2 сая фунт стерлингийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна

Сурталчилгаа
2 сая фунт стерлингийн шагналын сантай тэмцээн зохион байгуулна

Мэргэжлийн снукер биллиардын дэлхийн чансааны оноо олгох "Вухан Опен" тэмцээнд дэлхийн аварга Жадд Трамп түрүүллээ. 

Энэ сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд БНХАУ-ын Вухан хотноо мэргэжлийн снукер биллиардын Вухан Опен тэмцээн зохион байгуулагдлаа. 2019 оноос хойш буюу дөрвөн жилийн дараа БНХАУ-д мэргэжлийн снукер биллиардын чансааны оноо олгох тэмцээн зохион байгуулагдсан нь энэ юм. Өнгөрөгч сард Шанхай мастерс /зөвхөн уригдсан тамирчид оролцсон/ тэмцээнийг зохион байгуулсан бол 11 дүгээр сард International Championship тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөөд буй БНХАУ-ын снукер биллиардын холбоо дээр нэр дурдсан гурван тэмцээний нийт шагналын сан 2 сая фунт стерлингээс давна хэмээн мэдэгдлээ. 

Вухан Опен тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч Ронни Сулливан тэргүүтэй 64 тамирчин эцсийн шатанд өрсөлдөж 2019 оны дэлхийн аварга Жадд Трамп түрүү хүртлээ. Ердөө долоо хоногийн өмнө /10 сарын 8/ English Open тэмцээнд түрүүлээд байсан Ж.Трампын ялалтын буухиа үргэлжилсээр байна. 

Снукер биллиард сонирхогчдыг энэ сарын 22-ноос 29-ны өдрүүдэд зохион байгуулагдах "2023 Northern Ireland Open" тэмцээн хүлээж байна.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0