Н.Цэлмүүн: Сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна

"Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү дээрэмдүүлсан" хэмээн “Европ 1” мэдээллийн агентлаг мэдээлснийг манай зарим хэвлэл мэдээлэл иш татан мэдээлсэн. Эх сурвалжийн мэдээлснээр хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцоолж байгаа юм.

Болсон явдлын тухайд гэвэл, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, гэргий "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүний хамт Шарль де Голль нисэх онгоцны буудлаас таксигаар зорчиж явсан. Гэтэл скүтэр унасан хоёр гэмт этгээд машины арын цонхыг хагалж, Н.Цэлмүүний үнэт эдлэл бүхий цүнхийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэжээ. 

Энэ талаар Н.Цэлмүүний ах Н.Номтойбаяр "Францад дүрвэгч дээрэмчинтэй харин ч ганцаараа барьцалдаж, үзэлцсэнд дүүгээрээ бахархах, эрүүл мэндээрээ хохироогүйд баярлах л байна" гэсэн бол, Н.Цэлмүүн болсон явдлын талаар "Надад Францад тохиолдсон үйл явдлын талаар хэвлэлд нийтлэгдсэн мэдээлэл нь бодит биш байгаа тул хэдэн зүйл хэлье. Энэ гэмт хэрэгт би өөрөө өртөж хохирогч нь болсон, миний гэр бүлийн хүн биш шүү. Азаар ямар нэгэн байдлаар гэмтээгүй ч сэтгэл санааны хувьд цочирдсон хэвээрээ л байна. Аялахдаа болгоомжтой байгаарай гэж зөвлөмөөр байна. Зарим нэг хэвлэлд бичигдээд байгаа гэмт хэргийн хохирлын мөнгөн дүн нь худлаа, огт бэлэн мөнгө байгаагүй гэдгийг онцолъё" гэжээ.

Зургийн тайлбар: Дээрэмдсэний дараах таксины арын суудал

F8TtEJNXEAA3B121

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.