Н.Цэлмүүн Францад гар цүнхээ алджээ
"Парис хотын Лэнди туннелийн А1 авто зам дээр Монгол Улсын Ерөнхий сайд асны хүү дээрэмдүүлсан" хэмээн “Европ 1” мэдээллийн агентлаг мэдээлснийг манай зарим хэвлэл мэдээлэл иш татсан байна. Тэдний өгүүлж буйгаар хохирлын хэмжээг 600 мянган евро гэж тооцоолсон гэв. Энэ мэдээллийг бид тодрууллаа.
БНФУ-д төрийн айлчлал хийж яваа Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдын хүү, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг яваа нь ийм бичихэд хүргэсэн бололтой.
Хэрэг явдлыг тодруулахад, Б.Баттүшиг нь гэргий, "МАК" группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүнтэй цуг айлчлалын бүрэлдэхүүнд яваа ба скүүтэртэй хулгайч Н.Цэлмүүний гар цүнхийг хулгайлсан учир цагдаагийн газар тэмдэглүүлжээ. Цүнхэнд нь бэлэн гадаад валют байсан боловч, эх сурвалжийн мэдээлснээр "Арай ч 600 мянган евротой тэнцэхүйц мөнгө болон эдлэл байгаагүй ээ" гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.