ШУЗТ: Газ үнэртэж буй шалтгааныг тодруулахаар ажиллаж байна

Өнөөдөр /2023.10.12/өглөө Улаанбаатар орчимд газтай төстэй угаар үнэртэж буйг иргэд цахим орчинд илэрхийлэв.

Налайхад байрлах газын үйлдвэр дэлбэрсэн, төмрийн үйлдвэр дэлбэрснээс газ алдагдсан гэх мэдээлэл ч гарсаар буй. 

Энэ талаар бид Нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвөөс тодруулахад "Бид мэдээллийг авсан. Шалтгааныг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

Мөн ОБЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба "Манайд ямар нэгэн үйлдвэрийн осол, дэлбэрэлтийн талаарх дуудлага одоогоор ирээгүй байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн шөнө гал түймрийн гурван дуудлагатай хоносон" гэсэн юм. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг удахгүй хүргэх болно.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.