"Талийгаач охин бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаагүй"
Гэмт хэрэгтэн шоронд байхдаа өс зангидан гарч ирж, охиныг дахин хохирогч болгосон талаарх мэдээлэл цахим орчинд түгсэн. Харин уг мэдээллийг талийгаач охины үеэл эгч Э.Золзаяа үгүйсгэж, дараах мэдэгдлийг хийжээ.
Тэрбээр, "Миний бие хохирогч охины үеэл эгч. Нэн түрүүнд дүүгийн минь төлөө сэтгэл зовниж, хамт эрж хайсан та бүхэнд баярлалаа.
Цахим ертөнцөд дүүгийн минь талаар "Бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан, тухайн этгээд нь суллагдаж ирээд дахин хохироож амь насыг нь хөнөөсөн" гэх мэт мэдээлэл гарсан нь талийгаачийн минь нэр төрд халдсан үйлдэл болж сэтгэл эмзэглүүлж байна. Миний дүү тийм хэргийн хохирогч болж байгаагүй. Талийгаачийн минь ээж, 70 настай эмээ болон гэр бүлийн бидэнд маш хүнд тусаж байна. Талийгаачийн минь талаар дахиж худлаа мэдээлэл цацахгүй байхыг хүсье.
Тэр маань маш их хайран дунд өсөж, дэлбээлж байсан цэцэг, гэр бүлийнхээ баяр баясал байсан юм шүү" хэмээжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.