СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-06

Шадар сайд С.Амарсайхан “Гималайн форум” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гималайн форум” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

БНХАУ-ын ТӨЗО-ны Линжи хотод зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад Монгол, ИБНПУ, Балба, Чили, Афганистан, Мьянмар, Итали, Шри Ланк, Бутан, Кени зэрэг Гималайн уулс орчмын 10 гаруй улсын төлөөлөл оролцож, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарыг хамтран хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцжээ.

Нэгдсэн чуулганы ажиллагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И үг хэлснээр эхэлжээ.

Форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар
Бид бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг татах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох үндсэн чиг үүрэг бүхий Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг байгуулан ажиллаж байна.

Өнө эртний уламжлалт харилцаатай юм.

Цаашид бид мөнхийн хөрш БНХАУ-тай эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмын дагуу тус тусын давуу тал, нөөц бололцоонд түшиглэн хоёр орны удирдагчдын байгуулсан олон чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгохын тулд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын уялдааг хангаж, хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна” хэмээгээд хуурай уур амьсгалтай, өндөр уулын эмзэг экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах, дасан зохицох ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг уриалсан юм.

Хятад-Төвдийн "Гималайн форум" олон улсын хамтын ажиллагаа нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж бөгөөд энэ удаад "Хүн байгалийн зохицол, гемалайн уулс орчмын бүс нутгийнхны хамтын ажиллагааны ур дүнг хуваалцах нь" уриан дор зохион байгуулагдаж, хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолт, нээлтийн ёслолоор эхэлж, үндсэн болон дэд чуулга уулзалтаар үргэлжилж байна.

Тус форум нь Төвөдийн өөртөө засах орны эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбарт гаргасан ахиц дэвшил нь хүрэлцэн ирсэн зочдод тус улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, гадаад ертөнцөд нээлттэй байх түвшинг дээшлүүлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.