СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Гэрт нь нэгжлэг хийх үеэр гал тогоондоо орж өөрийгөө хутгалжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
6 сарын өмнө

“Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдуулж олон хүнээс АТГ-ынхан тайлбар мэдүүлэг авч байгаа. Тэдний нэг нь буюу нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар уржигдар орой өөрийгөө хутгалж гэмтээн Цэргийн төв госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр “Тэнүүн-Огоо”-гийн захирал А.Ганхуягтай эртний дотно найз нэгэн. Түүний гэрт уржигдар орой АТГ-ынхан очиж тайлбар мэдүүлэг авч, нэгжлэг хийх үед гал тогооны өрөөнд цай уухаар ороод өөрийгөө гэмтээсэн гэх мэдээлэл байгаа юм. Нууцад хамааруулсан хэмээж буй автобус худалдан авах тендерийн нэг хэсэг бичиг баримтад С.Жавхлантбаатар гарын үсэг зурсан хэмээн хэвлэлүүд мэдээлэх болсон. Харин эхний гэрээнд нь Нийтийн тээврийн газрын даргаар ажиллаж байгаад нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар ажиллаж буй Ч.Сайханбаяр гарын үсэг зурсан гэдэг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Gurts
6 сарын өмнө
174.160.37.233

Hudlaa. Talh maslo turheh gej bgaad gutag ni halitarsiin

Зочин
6 сарын өмнө
103.161.242.190

Олигтойхон хутгалахгүй дээ. Чааваас

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.