Улсын аварга О.Хангай АТГ-т мэдүүлэг өгчээ

Улсын аварга О.Хангай АТГ-т гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тэрбээр хэд хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Намайг 2017 онд допингийн шинжилгээ өгөх үеэр нэр бүхий бөх шээсээ солих гэж оролдоод баригдаж байсан.
Тухайн бөхийг допингийн шинжилгээнд бүдрэх нь үү гэж харж байсан ч тийм зүйл болоогүй. Хянаж байгаа эмч болон хянагчтайгаа хуйвалдаад шээсээ солих бүрэн боломжтой юм билээ” хэмээн дурьдаж байв.

Түүний энэхүү мэдээлэлтэй нь холбогдуулан АТГ-аас мэдүүлэг авсан аж.

Мөн АТГ-аас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагуудыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг өөрчилдөг байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.