СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЦЕГ: Эрэн сурвалжлах ажил үргэлжилж, охиныг олоогүй байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Өнөөдөр/2023.10.05/ өглөөний байдлаар сураггүй алга болсон охиныг олоогүй байна.

Цагдаагийн Ерөнхий газраас дөнгөж сая "Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны "Админ" эрхтэй алба хаагч “У” нь тус албаны цахим хуудаст ташаа мэдээлэл оруулсанд цахим хэрэглэгч Та бүхнээс хүлцэл өчье" хэмээн мэдэгдэв.

Мөн Цагдаагийн байгууллагаас сураггүй алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагааг бүхий л түвшинд төрийн болон төрийн бус байгууллагын дэмжлэгтэй үргэлжлүүлж байна гэжээ.

Ташрамд дурдахад, Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймгийн Сайншанд суманд 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр сураггүй алга болсон 12 настай охиныг хүч нэмэгдүүлэн эрэн сурвалжилж байна.

Дээрх хэрэгт холбогдуулан “Г” гэгчийг Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс олж тогтоон мөрдөн шалгаж, охиныг эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байна. Төрийн болон төрийн бус байгууллагын олон зуун хүн 100км-ийн радиуст эрэн хайх ажиллагааг явуулж байна. 

Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа, хүүхдийн эрхтэй холбоотой эмзэг асуудал тул олон нийтийн цахим сүлжээнд Хүүхдийн эрхийн тухай зэрэг хууль тогтоомжийн хүрээнд хүүхдийн эрхийн мэдрэмжтэй хандахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

12345
6 сарын өмнө
202.21.113.146

Сэжитнийг барилаа гэх мөртлөө охиныг олоогүй байна гэх юм! Цагдаагаар тоглоод явдаг ! Ойлгомжгүй мэдээлэл тараах юм. Тэгээд одоо нисдэг тэргээр эрнэ гэнэ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.