СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхий орчмын тойрог замд сансрын хог хаягдал үлдээсэн компанийг АНУ-ын Засгийн газар түүхэнд анх удаа торгожээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 сарын өмнө

Түүхэнд анх удаагаа сансрын хог хаягдалтай холбоотой торгууль ногдуулжээ

Тодруулбал, Dish Network компанид 150 мянган долларын торгууль оногдуулсан байна. Холбооны улсын Харилцаа холбооны комиссоос /FCC/ тус компанийг хуучин хиймэл дагуулыг одоо ашиглагдаж буй бусад хиймэл дагуулаас хангалттай хол зайд шилжүүлж байрлуулаагүй гэж буруутгажээ.

Дээрх компани нь EchoStar-7 гэдэг хиймэл дагуултай холбоотой хариуцлагаа хүлээж, FCC-ийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулахаа илэрхийлжээ. Сансрын хог хаягдал гэдэг нь дэлхий орчмын тойрог замд байгаа боловч ашиглагдахаа больсон технологийн хэрэгслүүдийг хэлдэг бөгөөд бусад төхөөрөмжүүдтэй мөргөлдөх эрсдэлтэй байдаг. 

Албан ёсоор сансрын хог хаягдал хэмээн нэрлэдэг энэхүү ойлголтод хуучин хиймэл дагуулууд, сансрын хөлгүүдийн эд ангиуд зэрэг зүйлс багтдаг. Харин Dish Network-ийн хиймэл дагуулын хувьд одоогийн өндөртөө байх нь дэлхийг тойрон эргэлдэж буй бусад хиймэл дагуулуудад эрсдэл учруулж болзошгүй гэж FCC дүгнэжээ.

2002 онд анх хөөргөж байсан EchoStar-7 нь дэлхийн гадаргуугаас 36 мянган км-ээс эхэлдэг геостационар тойрог замд ажиллаж байжээ. Dish Network-ийн мэргэжилтнүүд уг хиймэл дагуулыг дэлхийгээс 300 орчим км-ийн зайд шилжүүлэн байршуулах зорилготой байсан боловч 2022 онд ашиглалтын хугацаа дуусах үед нь түлш алдагдсаны улмаас ердөө 120 гаруй км зайд холдуулсан байна.

“Хиймэл дагуулын ашиглалт улам өргөжин тэлж, сансрын эдийн засаг хурдацтай өсөж байгаа энэ үед операторууд амлалтаа биелүүлж байгаа гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байх ёстой. FCC сансрын хог хаягдалтай холбоотой амин чухал дүрэм журмаа хэрэгжүүлэх хүчтэй эрх мэдэл, чадвартай гэдгийг маш тодорхой харуулсан алхам энэ болж байна” гэж FCC-гийн төлөөлөгч Лояан Эгал хэлжээ.

2022 онд 16.7 тэрбум долларын орлоготой ажилласан “Dish Network” компанид оногдуулсан торгууль нь нийт орлогынх нь багахан хувьтай тэнцэх аж.

Эх сурвалж: Монцамэ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.