О.Хангай: Допингийн эсрэг төвийнхөн допинггүй хүнийг допингтой болгож хорлодог газар биш
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын тэргүүн Ж.Хатанбаатар, гүйцэтгэх захирал М.Мөнхболд нарыг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр шалгаж байгаа билээ. Бөхчүүдийн допингийн асуудлыг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлагууд нууцалдаг гэсэн дээрх асуудалтай холбогдуулан Улсын аварга О.Хангай өөрийн цахим хуудсаараа байр сууриа илэрхийлжээ.
Улсын аварга О.Хангай “Энэ допингийн эсрэг үндэсний төвийн хүмүүс допингтой нөхөдтэй хуйвалдаж дардаг байсан болохоос, допинггүй хүнийг допингтой болгож хорлодог газар биш!!! Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүх зүйл ил болвол допингтой хүмүүсийн тоо нэмэгдэнэ үү? гэхээс хасагдахгүй” гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.