Охиныг машиндаа суулган авч явсан сэжигтнийг саатуулжээ

Дорноговь аймгийн Сайншанд суманд 12 настай хүүхэд хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон. Аймгийн онцгой комисс шуурхай хурал зарлан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож,  эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм. 

Дорноговь аймгийн цагдаагийн газрын даргаар ахлуулсан баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа. 
Хэд хэдэн сэжүүр байгаагаас охиныг суулгаж авч явсан автомашиныг камерын тусламжтайгаар тогтоон, улмаар саатуулжээ. Харин охин машинд байхгүй байсан байна. 
ЦЕГ-ын энэ талаар тодруулахад “Газар дээр нь ажиллаж байгаа хүмүүсийн утасны сүлжээ байхгүй байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.
Сэжигтнийг бол олсон, охиныг бол олоогүй байна. Иймд охин ингэсэн тэгсэн байна гэж хэлэхэд эрт байна” гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.