СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БСБ ГРУПП КОМПАНИ 32 НАС ХҮРЛЭЭ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

“Илүү сайхан амьдралыг цогцлооё” уриатайгаар электрон бараа, компьютер, гар утас, гэрийн болон оффис тавилгыг Монголын зах зээлд нийлүүлдэг БСБ Групп компанийн 32 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Анх 1991 оны 10 сарын 5-нд банк, санхүү, бүртгэлийн программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 1995 онд Монголын хамгийн анхны электрон барааны дэлгүүр болох Элба төвийг нээж байснаас хойш манай компанийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр өнөөдөр БСБ Мегамолл, БСБ Мегастор, БСБ Лайфстайл, БСБ Оффис Мебель зэрэг 21 салбар дэлгүүртэй болж, Sony, Electrolux, Dell, Black Red White болон бусад дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны дистрибьютерээр амжилттай ажиллаж байна.

Бид орчин үеийн загвар дизайн, техник, технологийн шийдэл, өндөр чанарыг хангасан өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн, сэтгэл ханамжтай үйлчилгээ, тав тухтай орчин, найрсаг хамт олны хүчээр “Илүү Сайхан” амьдралыг айл өрх бүрт бий болгохын төлөө хичээн ажилладаг.

Бидэнд 32 жилийн турш итгэл хүлээлгэн, биднийг сонгон үйлчлүүлдэг эрхэм хэрэглэгч, харилцагч, түнш, хамтрагч та бүхэндээ чин сэтгэлийн Талархал илэрхийлье!

Та бүхэнд ажлын өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

БСБ Групп Компани

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.