12 настай охиныг эрэн хайх ажиллагааг явуулж байна

Дорноговь аймгийн Сайншанд суманд /2023.10.03/-ны өдөр 12 настай хүүхэд сураггүй алга болсонтой холбогдуулан Аймгийн засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга О.Батжаргал агентлаг, хэлтсийн нийт бүрэлдэхүүнтэй өргөтгөсөн шуурхай хуралдааныг өчигдөр зохион байгуулжээ.

384768275 337489188819397 3006159109275034081 n

Үүнтэй холбогдуулан Сайншандаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг түр зогсоож эрэн хайх ажиллагааг 14 сумын хэмжээнд зохион байгуулж шуурхай штаб 24 цагаар ажиллах шийдвэрийг гаргасан байна.

Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй байсан. Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэнэ үү. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227. 

Жич: 2023 оны аравдугаар сарын 4-ний 11.00 цагийн байдлаар охин олдоогүй хэвээр байна

F7hgS3rbYAAu4zH (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.