Сэрэмжлүүлэг: Дахин хоёр хүүхэд цонхоор унаж, амиа алджээ
Бага насны охид гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай осол өчигдөр гарчээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн наймдугаар хороо "Харуул алтай" хотхоны ... байрны 9 давхарт амьдардаг 5, 7 настай эгч дүү хоёр цонхоор хөл алдан унаж, амь насаа алджээ.
Хүүхдүүд тухайн үед гэртээ харгалзах хүнгүй, гаднаасаа цоожтой байсан аж. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг бүртгэн нээн шалгаж эхэлжээ.
Эцэг эхүүд та бүхэн бага насны хүүхдийг харгалзах хүнгүй, хараа хяналтгүй үлдээхгүй байх, гаднаас нь цоожлохгүй байх, цонхоор тонгойх, тагт руу гарах зэрэг нь аюултай гэдгийг ойлгуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.