СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өвс ачсан машин шатаж, ШТС дэлбэрэх аюултай байжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Налайх дүүргийн нэгдүгээр хороо Өвөр шандад Шатахуун түгээх станцаас 50 метрийн зайд өвс ачсан ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад өчигдөр орой иржээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 28-р ангийн 11 алба хаагч гурван нэгж техниктэйгээр 21:36 цагт галын тархалтыг зогсоож, 22:55 цагт гал түймрийг бүрэн унтраасан гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Хэрэв гал тархсан бол ШТС дэлбэрэх эрсдэл өндөр байсныг гал сөнөөгчид аюулгүй болгожээ.

Иймд автомашин, ачаа тээшний аюулгүй байдлыг хангаж явахыг сэрэмжлүүлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Battogtokh
6 сарын өмнө
66.181.161.16

Ugaasa ter haiwar baing uwus zarad zogsooj baidag boliuulah hergtei

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.