Элчин сайд Кобаяши Орхон аймагт болсон ойжуулалтын төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Элчин сайд Кобаяши Орхон аймагт болсон ойжуулалтын төслийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов

Япон улсаас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Орхон аймгийн Эрдэнэт хотын Баян өндөр ууланд болсон “Монголын хойд бүс нутгийн ой модыг нөхөн сэргээх зорилго бүхий мод тарих төсөл”-ийн нээлтийн үйл ажиллагаанд /2023.09.29/оролцлоо. 

Энэхүү төсөл нь өнгөрсөн 11 сард Япон Улсад болсон хоёр орны дээд хэмжээний уулзалтын үер зарласан “Япон, Монголын Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Япон Улсын засгийн газрын зүгээс дэмжих зорилгоор явуулж байгаа юм.

Уг төслийн хүрээнд Орхон аймагт гурван жилийн хугацаанд 20 мянга орчим мод тарьж ойжуулна. 

Элчин сайд Кобаяши хэлсэн үгэндээ энэхүү төсөл маань цар хүрээ, үр дүнгийн хувьд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Япон Улсын оруулсан хувь нэмрийн бэлгэ тэмдэг болно гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны шинэ түншлэлийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээ нь хоёр орны цаашдын хамтын ажиллагааны нэгэн тулгуур багана болоосой хэмээн хүсэж байна хэмээв. 

00ca3038 257d 4c54 a769 14d0daba619b

162a7324 9697 49a2 ae9f 9da138a745b0Япон Улсын Элчин сайдын яам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.