Дүрэм зөрчсөн төрийн албаны жолоочийн жолоодох эрхийг хасчээ
Засгийн газрын хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины улсын дугаарыг хар хөх болгон өөрчлөхөөр шийдвэрлэж, төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй 8000 машины улсын дугаарын дэвсгэр өнгийг өөрчилсөн билээ.
Ингэснээр төрийн байгууллагын авто машинуудын зорчилтыг ил тод болгож, хувийн болон ар гэрийн ажилдаа ашиглахгүй байх, төрийн хяналтыг ард иргэдийн оролцоотойгоор хийх, түгжрэлийг тодорхой хэмжээнд бууруулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Харин энэ долоо хоногт цахим орчинд урсгал сөрж яваа хар хөх дугаартай автомашины зураг нийтлэгдсэн. Үүнээс улбаалж, Тээврийн цагдаагийн албанаас уг жолоочийн жолоодох эрхийг хасаж шийтгэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.